Gess One
Contour + Renew 3-in-1 Kit
Нарийвчилсан технологиор арьсаа цэвэрлэж, чангалж, нүүрний хэлбэрээ тодотгоорой
Гурван төрлийн дэвшилтэт нүүр арчилгааг нэг төхөөрөмжид багтаасан энэхүү ухаалаг шийдлээр арьсаа сэргээж, залуужуулаарай. Хэт авианы гуужуулагч, RF & EMS залуужуулах технологи болон тансаг 3D эргэдэг массажны роллер бүхий сольж хэрэглэдэг толгойнуудтай энэхүү мэргэжлийн түвшний гоо сайхны төхөөрөмж нь арьсыг илүү толигор, чанга, нүүрний хэлбэрийг илүү тод харагдуулахад тусална.
Авсаархан, дэгжин хийцтэй Contour + Renew 3-in-1 Kit нь таны өдөр тутмын арьс арчилгааны дэглэмд төгс нийцнэ. Загварлаг цэнэглэх суурь нь бүх дагалдах хэрэгслийг эмх цэгцтэй хадгалж, хэрэглэхэд үргэлж бэлэн байлгана.
Арьс арчилгааны алхмуудыг хялбарчилж, гэрийн нөхцөлд мэргэжлийн түвшний үр дүн мэдрүүлэхээр нарийн тооцоолон бүтээгдсэн.
ҮНДСЭН ОНЦЛОГУУД
Энэхүү олон үйлдэлт гоо сайхны төхөөрөмж нь клиникийн судалгаагаар үр нөлөө нь батлагдсан технологиудыг ашиглан харагдахуйц бөгөөд удаан хугацааны үр дүнг бий болгоно.
Хэт авианы гүн цэвэрлэгээ (Ultrasonic Cleansing)
- Үхэжсэн арьсны эсүүдийг гуужуулна
- Нүх сүвийн бөглөрөл, бохирдлыг цэвэрлэнэ
- Арьсыг арчилгааны бүтээгдэхүүний идэвхт найрлагыг илүү сайн шингээхэд бэлтгэнэ
RF & EMS Залуужуулах Технологи
- RF (Радио давтамжийн технологи) нь арьсны гүн давхаргыг зөөлөн халааж, коллаген болон эластиний нийлэгжилтийг дэмжинэ
- EMS (Булчин идэвхжүүлэх цахилгаан импульс) нь нүүрний булчинг идэвхжүүлж, арьсыг чангалж, хэлбэржүүлэхэд тусална
3D Эргэдэг Массажны Роллер
- Цусны эргэлтийг идэвхжүүлнэ
- Хаван, шингэний хуримтлалыг бууруулна
- Серум болон чийгшүүлэгч бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулна
ДАВУУ ТАЛУУД
Арьсыг цэвэрлэж, гуужуулна
- Нүх сүвийг гүн цэвэрлэнэ
- Бөглөрөл, бохирдлыг арилгана
- Арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг нэмэгдүүлнэ
Арьсыг чангалж өргөнө
- Арьсны уян хатан чанарыг дэмжинэ
- Нарийн үрчлээ болон сулралын харагдах байдлыг багасгана
Арьсны бүтцийг жигд болгоно
- Барзгар байдлыг багасгана
- Арьсыг илүү толигор, зөөлөн харагдуулна
Арьсны өнгийг сэргээнэ
- Сэвх, нөсөө толбоны харагдах байдлыг багасгахад тусална
- Арьсны өнгийг жигд, гэрэлтсэн харагдуулна
Хаванг бууруулна
- Цусны эргэлтийг сайжруулна
- Лимфийн урсгалыг дэмжинэ
Батганы сорвины харагдах байдлыг зөөлрүүлнэ
- Гүехэн сорви, үлдэгдэл толбоны харагдах байдлыг аажмаар сайжруулна
Арьсны хамгаалалтын давхаргыг дэмжинэ
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой
- Арьсны байгалийн хамгаалах үйл ажиллагааг хадгалахад тусална
Бүх төрлийн арьсанд аюулгүй, үр дүнтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эхлэхийн өмнө
- Анх хэрэглэхийн өмнө төхөөрөмжөө дагалдах USB кабель болон цэнэглэх суурийг ашиглан бүрэн цэнэглэнэ (ойролцоогоор 2.5 цаг).
- Цэнэглэж байх үед гэрлийн индикатор анивчиж, бүрэн цэнэглэгдсэний дараа тогтвортой асна.
- Удаан хугацаагаар хадгалах бол сард нэг удаа цэнэглэж байхыг зөвлөж байна.
- Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд доорх дарааллаар ашиглана уу.
1-р алхам: 25 кГц Хэт Авианы Арьс Цэвэрлэгч (Facial Cleanse)
- Нүүрний будаг болон бохирдлыг бүрэн арилгахын тулд нүүрээ давхар цэвэрлэнэ.
- Усанд суурилсан серум эсвэл дамжуулагч гель түрхэнэ.
- Хэт авианы цэвэрлэгээний толгойг төхөөрөмжид сайтар холбоно.
- Асаах товчийг 2 секунд дарж асаагаад хүссэн горимоо сонгоно.
- Төхөөрөмжийг нүүрний хэлбэрийн дагуу дээш чиглэлтэй зөөлөн хөдөлгөөнөөр гулсуулан хэрэглэнэ.
- Нүд болон мэдрэмтгий хэсгүүдээс зайлсхийх хэрэгтэй.
- Төхөөрөмж 10 минутын дараа автоматаар унтарна.
2-р алхам: RF & EMS Арьс Залуужуулах Арчилгаа
- Нүүрээ цэвэрлэсний дараа усан суурьтай серум эсвэл дамжуулагч гель жигд түрхэнэ.
- RF & EMS толгойг төхөөрөмжид сайтар холбоно.
- Асаах товчийг 2 секунд дарж асаагаад хүссэн горимоо сонгоно.
- Төхөөрөмжийг нүүрний хэлбэрийн дагуу аажмаар хөдөлгөн хэрэглэнэ.
- Бамбай булчирхайн хэсэгт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Төхөөрөмж 6 минутын дараа автоматаар унтарна.
3-р алхам: 3D Эргэдэг Массажны Роллер (Массаж ба Шингээлт)
- Арьс арчилгааны хамгийн сүүлийн алхам болгон өөрийн хэрэглэдэг чийгшүүлэгч тос эсвэл нүүрний тосоо түрхэнэ.
- 3D эргэдэг массажны роллер толгойг төхөөрөмжид холбоно.
- Асаах товчийг 2 секунд дарж асаагаад 3 төрлийн эргэлтийн горимоос сонгоно.
- Нүүрэн дээрээ зөөлөн өнхрүүлэн хэрэглэж бүтээгдэхүүний шингээлт, цусны эргэлт болон лимфийн урсгалыг дэмжинэ.
- Ашиглаж дууссаны дараа асаах товчийг дарж гараар унтраана.
Анхаар: Энэ горимд автоматаар унтрах функц байхгүй тул хэрэглэж дуусмагц төхөөрөмжөө өөрөө унтраана уу.
Cleanse, firm and define your complexion with precision-powered skincare technology.
Refresh your skin with three advanced facial treatments in one streamlined device. Featuring interchangeable heads for ultrasonic exfoliation, RF & EMS rejuvenation and a luxurious 3D massage roller, this professional-grade beauty tool elevates your skincare ritual for visibly smoother, firmer, more defined skin.
Compact and sleek, the Contour + Renew 3-in-1 Kit fits seamlessly into your daily routine, with a stylish charging base that keeps everything neatly organised and ready when you are.
Thoughtfully designed to streamline your skincare steps while delivering professional-grade results.
KEY FEATURES
This multifunctional beauty tool leverages clinically proven skincare technologies to deliver visible, lasting results through:
-
Ultrasonic cleansing: Removes dead skin cells, clears congestion and prepares your skin to absorb maximum benefits from your skincare products.
-
RF & EMS Rejuvenation: Radio frequency (RF) gently heats deeper skin layers to boost collagen and elastin production, while EMS stimulates facial muscles for firming and sculpting.
-
3D Rotating Massage: Enhances blood flow, reduces fluid retention and optimises the absorption of your serums and moisturisers.
BENEFITS
- Clarifies + exfoliates: Clears pores, smooths congestion and supports better product absorption.
- Firms + lifts: Helps improve skin elasticity and reduces the appearance of fine lines and sagging.
- Smooths skin texture: Visibly refines roughness and supports a more even surface.
- Brightens tone: Helps fade mild pigmentation, including freckles and melasma.
- Reduces puffiness: Boosts circulation and promotes lymphatic drainage.
- Softens the look of acne scarring: Gently improves the appearance of shallow marks.
- Supports barrier function: Safe for all skin types and designed to protect skin integrity.
- Safe and effective for all skin types
HOW TO USE
Before you start:
- Before first use, fully charge your device with the included USB cable and charging base (approximately 2.5 hours).
- The indicator light flashes during charging and turns steady when fully charged.
- Recharge monthly if storing long-term.
For the best results, we recommend using each treatment in the sequence below.
Step 1: 25KHz Ultrasonic Skin Scrubber (Facial Cleanse)
- Double-cleanse to remove makeup or impurities, and apply a water based serum or conductive gel.
- Attach the Ultrasonic Skin Scrubber head securely to the device.
- Press and hold the power button for 2 seconds to turn on the device and select your preferred mode.
- Gently glide the device along facial contours in smooth, upward movements, avoiding sensitive areas.
- The device will automatically switch off after 10 minutes.
Step 2: RF & EMS Treatment (Skin Rejuvenation)
- After cleansing, apply a water-based serum or conductive gel evenly across your face.
- Connect the RF & EMS Treatment head firmly.
- Press and hold the power button for 2 seconds to activate, then select your desired RF & EMS mode.
- Slowly move the device along facial contours, avoiding the thyroid area.
- The device will automatically shut off after 6 minutes.
Step 3: 3D Rotating Massage Roller (Massage & Absorption)
- As the last step of your skincare ritual, apply your preferred moisturiser or facial oil.
- Attach the 3D Rotating Massage Roller head securely.
- Press and hold the power button for 2 seconds to activate, then select from the three rotation modes.
- Gently roll the device across your face to improve product absorption, circulation, and lymphatic drainage.
- Manually turn off the device by pressing the power button (there is no auto shut-off function for this step!)